論文, The Mangghuer language belongs to the Mongolic languages and is spoken in Guanting town in the southeast of Minhe Hui and Tu Autonomous Country, Qinghai province, China. The morphological study of the Mangghuer language, especially the research of the derivational suffixes has not been fully made until now, therefore the author first classified them into five categories, that is 1. Denominal nominal suffixes(N-N), 2. Deverbal nominal suffixes(V-N), 3. Denominal verbal suffixes(N-V), 4. Deverbal verbal suffixes(V-V), 5. Departicle verbal suffixes(P-V), and then tried to describe both form and meaning of all suffixes of the language. MOreover he made his first attempt to clarify the “succession” and “innovation ” of the language from a diachronic perspective, and hopes that this paper will cast new light on the study of morphology, vocabulary, and dialectology of the Mongolic languages., Миньхэ монгор хэл бол Хятадын Цинхай мужийн Миньхэ хотон монгор үндэстний өөртөө засах шяний Гуантин балгасны монгорчуудын ярьдаг хэл бөгөөд монгорчууд нь түүхэндээ бичиг үсэг хэрэглэж байсангүй. Одоогоор тус хэлээр хэлэлцэгч арван мянга гаруй хүн байна гэсэн тооцоо бий. Миньхэгийн монгорчуудын хэлний талаар Тодаева Б.Х (1973). Dpal-ldan-bkra-shis, Keith.Slater нар (1996), Jiang Genxiong (2018), Keith W.Slater (2003a,b) зэрэг судлаачийн ном бүтээл, өгүүлэл гарч, одоогийн Миньхэ монгор хэлний төлөв байдлыг зохих хэмжээгээр товчоолон дурдсан байдаг. Гэвч алинд нь ч тус хэлний үгзүй ба үгсийн сангийн талаар бараг судлаагүй гэж болох байна. Миний бие тус өгүүлэлдээ Миньхэ монгор хэлний "үгзүй (morphology)", ялангуяа "уг бүтээх дагавар (suffix)"-ыг онцгойлон авч үзлээ. Миньхэ монгор хэлний үг бүтээх дагаврыг дотор нь 1. Нэрээс нэр бүтээх дагавар (N→N. N(ominal class): Нэр үг). 2. Үйлээс нэр бүтээх дагавар (V→N, V(erbal class): Үйл үг), 3. Нэрээс үйл бүтээх дагавар (N→ V). 4. Үйлээс үйл бүтээх дагавар (V → V), 5. Сул үгээс үйл бүтээх дагавар (P→V, P(article class): Сул үг) гэсэн таван бүлэгт хувааж, дагавар тус бүрийн хэлбэр, утгыг жишээгээр үзүүлж тодруулахын зэрэгцээ, ялангуяа хэлний "уламжлал" ба "шинэчлэл" гэсэн хоёр талаас Миньхэ монгор хэлий үг бүтээх дагаврыг задлан судлахыг зорилоо.